Тэтгэлэгийн тухай

Бакалаврын зэрэг авах тэтгэлэгт хөтөлбөр нь Говь Боловсрол Төвд хандсанаар Америкийн их дээд сургуулиудад тэтгэлгээр сурах боломжийг дундаж сурлагатай буюу ТОЕФЛ-ын 61-ээс дээш оноотой оюутнуудад олгоход чиглэгдсэн юм. Уг байгууллага нь хөтөлбөрт оролцогчийн сонирхол болон ирээдүйн төлөвлөгөөнөөс хамааран оюутанд доод тал нь долоон сургуулийн тэтгэлэг санал болгоно. Үүнээс та нэгийг нь сонгон суралцана. Олгогдсон тэтгэлэг нь оюутныг бакалаврын зэрэг авах хүртэл үйлчилнэ.

Тавигдах шаардлага

  • Монгол улсын иргэн байх
  • Их дээд сургуулийн оюутан / төгсөгч (3.0-с дээш голч оноотой байх)
  • ЕБС-н төгсөх ангийн сурагч / төгсөгч (Дүнгийн голч 90-с дээш байх)
  • Таны ойр дотны АНУ-д хууль бусаар оршин суудаггүй байх
  • Англи хэлний зохих түвшиний мэдлэгтэй байх 
  • IBT TOEFL-н шалгалт өгсөн (Тус шалгалтын оноо нь 61-с дээш байх ба таны оноо хүрэхгүй тохиолдолд АНУ-д хэлний бэлтгэлд нэг жил сурч болно.)
  • Санхүүгийн хувьд АНУ-ын ЭСЯ-ны шаардлагад нийцсэн байх
  • Тэтгэлэгээр сурах хугацаанд хэрэгцээний зардлаа төлөх чадвартай байх (Үүнд хоол, байр болон бусад хувийн зардал багтана)
  • Сахилга хүмүүжлийн доголдолгүй, гэмт хэрэгт холбогдож байгаагүй байх
  • Тэтгэлэг авах сургуулийг оролцогч сонгохгүй харин оролцогчийг сургууль сонгодог гэдэг зарчмыг хүлээн зөвшөөрсөн байх
 

 


 

Зөвөлгөө мэдээлэл

Монголын ирээдүйдээ итгэлтэй, өмнөө тавьсан зорилготой, авхаалжтай, сурч бололвсрохыг эрмэлздэг залуучуудад АНУ-д сурах боломжийг олгож байна. АНУ-ын их дээд сургуулиудын жилийн дундаж төлбөр нь байр хоол, даатгал гэх зэрэг зардлуудыг оролцуулаад 20 мянган ам.доллараас дээш байдаг. Иймд таны 4 жилд төлөх нийт зардал 80 мянга орчим болно гэсэн үг. Бид өндөр үнэтэйгээр АНУ-д суралцаж чадна гэж үү? Хүссэн хүн болгон энэ төлбөрөөр суралцах боломжгүй билээ. Харин манай тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсанаар та энэ дүнг бууруулж бага зардлаар суралцах боломжийг бид таньд олгож байна.

Уг тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсанаар та АНУ-ын их дээд сургуулиудад суралцах өөрийн сургалтын төлбөрөөс 50 –иас 100 хүртэл хувь хөнгөлүүлэн сурах болно. Та өөрийн байр хоолны зардал болон бусад зардлыг гаргахад болно. Манай Говь Боловсрол Төв нь АНУ – ын нийт 150 гаруй их дээд сургуулиудтай хамтран ажилладаг тул та өөрийн хүссэн мэргэжлээр суралцах бүрэн боломжтой. Гэхдээ та нэг зүйлийг анхаарах хэрэгтэй: АНУ – ын боловролын систем нь Монгол улсын боловсролын системеес ондоо байдаг учраас хууль боон анагаахын чиглэлээр шууд бакалаврт суралцах боломжгүй, заавал бакалаврын сургалтанд урьдчилсан анагаах эсвэл хуулиар сурах шаардлагатай болдог. Америкийн их дээд сургуулиуд нь жилдээ хоёр удаа элсэлт авдаг ба Хавар болон Намрын семестртэй. Хаврын Семестрийн хичээл нь 1-р сараас эхэлдэг ба Намрын семестрийн хичээл нь 8-р сарын сүүлээс эхэлдэг. Сургууль болгоны хичээлийн эхний өдөр нь өөр өөр байдаг. Хичээл хэзээ эхэлж, оюутан хэдний өдөр гэхэд сургууль дээрээ ирчихсэн байх ёстой тухай Тухайн Сургуулиас ирэх урилга (I-20) – н дээр бичсэн байдаг.

АНУ–ын боловсролын үнэлгээ нь дэлхийд тэргүүлдэг бөгөөд өндөр зэрэглэлийн, сүүлийн үеийн боловсролыг олж авч чадна гэж боддогийн хувьд Монголчууд энэ улсад суралцах маш их хүсэлтэй байдаг билээ. Америкийн их дээд сургуульд элсэн суралцах хүсэлтэй байвал та заавал TOEFL өгсөн байх шаардлагатай. Энэ нь таныг тухайн сургуульдаа суралцаж чадах эсэх, хичээлээ ойлгож багш болон хамт олонтойгоо чөлөөтэй харилцаж чадах эсэхийг харуулах болно. Хэрэв та одоогоор ТOEFL-ийн шалгалт өгч амжаагүй байгаа бид таньд өгөхийг зөвлөж байна. АНУ – д их дээд сургуульд суралцахад шаардагддаг шалгалтын нэг нь TOEFL юм. Зарим их дээд сургуулиуд нь оюутныг 12 жил болон одоо сурч буй их сургуулийнхаа хичээлүүд болон үнэлгээг олон улсын боловсролын үнэлгээг хөрвүүлдэг WES байгууллагаар үнэлүүлэхийг шаарддаг. Үүний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.wes.org вэб хуудасруу орж мэдээлэл авч болно.

 

 


 

Бүрдүүлэх материалын жагсаалт

  • Эрүүл мэндийн байдлын талаарх эмчийн тодорхойлолт болон урьдчилсан сэргийлэх тарилга, вакцинжуулалт хийлгэсэн тухай тодорхойлолт
  • Товч намтар буюу CV. Үүнд: сурлага болон хичээлээс гадуурх бусад үйл ажиллагаанд оролцдог байдлаа тусгана / биеийн тамир, спорт, урлаг соёл, олон нийтийн ажил, сонирхол гэх мэт/ 
  • Дунд сургуулийн дүнгийн жагсаалт, голч дүн
  • Бакалаврын диплом (голч 3.2-с дээш)
  • TOEFL (IBT 61 ба түүнээс дээш) Хэрэв та хэлний шалгалтын оноогүй бол хэлний бэлтгэлийн хөтөлбөрт АНУ-д давхар хамрагдах боломжтой
  • SAT оноотой байвал сайн
  • Сургууль болон ажил байдлын дэлгэрэнгүй тодорхойлолт-3 (албан бланк дээр)
  • Эссэ буюу зохион бичлэг (2 хуудаснаас илүүгүй)

Дараах асуултанд хариулсан байх ёстой. Үүнд:

  • Та яагаад өөрийгөө тэтгэлэг авах ёстой гэж бодож байна.
  • Америкт сурах хугацаанд таны зорилго юу байх вэ?
  • Боловсрол эзэмшсэний дараах таны төлөвлөгөө.
  • Хэрэв их сургуулийн дундаас шилжиж байгаа бол үзсэн хичээл болон авсан дүнгийн дэлгэрэнгүй жагсаалт
  • Тэтгэлгийн хэмжээ тодорхой болсны дараа тэтгэлэгт тусгагдаагүй зардлыг        эхний нэг жилийн хугацаанд даах санхүүгийн баталгаа. Энэ нь урилга буюу I-20 маягт авах цаашлаад F-1 оюутан виз авахад зайлшгүй хэрэгтэй.
  • Гадаад паспортын хуулбар
  • Элчингийн Зураг 5х5  /1% угаалгасан байх, 1% filer /  
  • Иргэний үнэмлэх