АНУ-д магистрт суралцахад хэр зардал гардаг талаар та танил найз нөхдөөсөө сонсож байсан байх. Вашингтон мужийн улсын нэгэн их сургуульд сурдаг оюутан Б.Анхбаярын хувьд жилд амьдрах зардал буюу хоол хүнс, байр, амьжиргаандаа 9.000$ зардаг аж. Тэрбээр чамгүй мөнгө зарсан ч хямагч ханддаг нэгэн аж. Харин, түүний зарим найз нар нь 12.000$-ийг зарцуулдаг.Түүнээс гадна сургалтын төлбөртөө магистрын үндсэн ангид ороод жилд 22.000$-ийг төлж байв. Эхний жилийн бүх төлбөр 32.000$-ыг ар гэрийнхэн нь төлсөн. Анх очсон жилээ бас будилж хоёр ч удаа байр солиход байрны барьцаа 2000$ төлж байжээ. Харин дараа жил нь аав ээжээсээ авах мөнгө нь 28000$ болсон. Тэрбээр сургуулийнхаа анхны монгол оюутан байсан учир түүнд сургуулиас нь 3200$ тэтгэлэг өгсөн юм. АНУ-д тэтгэлэг гэдэг зүйл буюу SCHOLARSHIP гэдэг нь тухайн сургуульд амжилттай сурч буй оюутанд өгдөг сургалтын төлбөрийн хөнгөлөлт, эсвэл тухайн оюутан нь ганцаараа аль нэг содон улсаас ирсэн, эсвэл өвөрмөц санаачлага дэвшүүлсэн, тэтгэлэг олгох зөвлөлд таалагдсан эссэ бичсэн оюутанд л өгдөг төлбөрийн хөнгөлөлт байдаг.

Харин Говь Боловсрол Төвд  хандсанаар жирийн оюутан ч, амжилттай сурсан нэгний адил тэтгэлэг авдаг нь хамгийн өвөрмөц онцлог нь байдаг юм. Монгол оюутан Б.Анхбаярын жишээ бол АНУ-д хувийн зардлаар сурдаг ихэнх оюутнуудын туулж өнгөрдөг үзэгдэл. Иймд адилхан боловсролыг арай хямд үнээр олох боломж нээгдсэн тул та тэтгэлэг авсан оюутнуудаас зөвлөгөө авч давуу талыг мэдэх нь илүүдэхгүй бизээ.

 

Хөтөлбөрийн давуу тал

  • Магистрийн зэрэг нь шинэ бизнесийн гарц боломжийг тодорхойлох чадвар бүхий орчин үеийн менежерийн ур чадварыг эзэмших боломжоор хангадаг
  • Магистрийн зэрэг нь олон нийтийн болон хувийн секторт алинд нь ч хөрвөх мэдлэг өгнө.
  • Нэр хүндтэй, тэргүүлэх боловсролын хөтөлбөрөөс зэрэг олж авах нь хол болон ойрын ирээдүйд сайн талтай байдаг. Англи хэлний өндөр мэдлэг таны амьдралыг өөрчилж, илүү өндөрлөгт гарахад тусална гэдэгт эргэлзэхгүй байна.
  • Жилд 3-4 удаа эхлэх Бизнесийн удирдлагын магистр эсвэл 2 удаа эхэлдэг доорхи хүснэгт дэх мэргэжлийн аль нэгийг сонгон сурах боломж танд байна.

Тавигдах шаардлага

  • Монгол улсын иргэн байх 
  • Их дээд сургуулийн оюутан / төгсөгч (3.0-с дээш голч оноотой байх)
  • ЕБС-н төгсөх ангийн сурагч / төгсөгч (Дүнгийн голч 90-с дээш байх)
  • Таны ойр дотны АНУ-д хууль бусаар оршин суудаггүй байх
  • Англи хэлний зохих түвшиний мэдлэгтэй байх 
  • IBT TOEFL-н шалгалт өгсөн (Тус шалгалтын оноо нь 61-с дээш байх ба таны оноо хүрэхгүй тохиолдолд АНУ-д хэлний бэлтгэлд нэг жил сурч болно.)
  • Санхүүгийн хувьд АНУ-ын ЭСЯ-ны шаардлагад нийцсэн байх
  • Тэтгэлэгээр сурах хугацаанд хэрэгцээний зардлаа төлөх чадвартай байх (Үүнд хоол, байр болон бусад хувийн зардал багтана)
  • Сахилга хүмүүжлийн доголдолгүй, гэмт хэрэгт холбогдож байгаагүй байх
  • Тэтгэлэг авах сургуулийг оролцогч сонгохгүй харин оролцогчийг сургууль сонгодог гэдэг зарчмыг хүлээн зөвшөөрсөн байх

Бүрдүүлэх материалын жагсаалт

  • Эрүүл мэндийн байдлын талаарх эмчийн тодорхойлолт болон урьдчилсан сэргийлэх тарилга, вакцинжуулалт хийлгэсэн тухай тодорхойлолт
  • Товч намтар буюу CV. Үүнд: сурлага болон хичээлээс гадуурх бусад үйл ажиллагаанд оролцдог байдлаа тусгана / биеийн тамир, спорт, урлаг соёл, олон нийтийн ажил, сонирхол гэх мэт/ 
  • Дунд сургуулийн дүнгийн жагсаалт, голч дүн
  • Бакалаврын диплом /голч 3.2-с дээш/
  • TOEFL /IBT 81 ба түүнээс дээш/ Хэрэв та хэлний шалгалтын оноогүй бол хэлний бэлтгэлийн хөтөлбөрт АНУ-д давхар хамрагдах боломжтой /
  • GRE or GMAT шалгалтын оноотой байвал давуу тал болно
  • Сургууль болон ажил байдлын дэлгэрэнгүй тодорхойлолт-3 /албан бланк дээр/
  • Эссэ буюу зохион бичлэг /2 хуудаснаас илүүгүй/

Дараах асуултанд хариулсан байх ёстой. Үүнд:

  • Та яагаад өөрийгөө тэтгэлэг авах ёстой гэж бодож байна.
  • Америкт сурах хугацаанд таны зорилго юу байх вэ?
  • Боловсрол эзэмшсэний дараах таны төлөвлөгөө.
  • Хэрэв их сургуулийн дундаас шилжиж байгаа бол үзсэн хичээл болон авсан дүнгийн дэлгэрэнгүй жагсаалт.
  • Тэтгэлгийн хэмжээ тодорхой болсны дараа тэтгэлэгт тусгагдаагүй зардлыг        эхний нэг жилийн хугацаанд даах санхүүгийн баталгаа. Энэ нь урилга буюу I-20 маягт авах цаашлаад F-1 оюутан виз авахад зайлшгүй хэрэгтэй.
  • Гадаад паспортын хуулбар
  • Элчингийн Зураг 5х5  /1% угаалгасан байх, 1% filer /  
  • Иргэний үнэмлэх