Students

Feelings / Сэтгэгдэл

 

College Students credit cards

Г.Халиунаа

Miami University, OH

Юуны өмнө “ГОВЬ БОЛОВСРОЛ” төвийнхөндөө маш их баярлаж байгаагаа илэрхийлье. Намайг Халиунаа гэдэг. Миний бие 2013 оны хаврын семестерээс АНУ-н Охио муж дахь Миами Их сургуульд магисрын зэрэг горилохоор 86%-н тэтгэлэгтэйгээр суралцахаар болсон. Миний бие 2009 онд ШУТИС-н харъяа БИАС-г Архитектороор төгссөн ба оюутан байхаасаа мэргэжлийнхээ дагуу дадлага хийж ажиллаж ирсэн. Ерөнхийдөө дадлага туршилгын хувьд бага багаар хуримтлуулахын зэрэгцээ цаашид суралцах мөрөөдөл/зорилгоо орхилгүй англи хэдийг хичээнгүйлэн сурж ирсэн. Анх “ГОВЬ БОЛОВСРОЛ” –н тухай сонингийн хайчилбар дээрээс үзэж, холбогдсоноор энэ төвтэй танилцсан. Уриалгахан угтан авж ойлгохгүй байсан бүх зүйлсийг минь тайлбарлаж, ямар бичиг баримт хэрэгтэй байна, юун дээр анхаарвал зүгээр байна гэх мэт их олон зүйлс дээр дотночлон тусалж, заавар зөвөлгөө өгж байдагт баярладаг. Магистрийн зэргээ гадаадад тэр дундаа АНУ-д хамгаалахыг хүсэж мөрөөдөж ирсэн миний хувьд зорилгодоо нэг алхам ойртож байгаадаа үнэхээр их баяртай байгаа. Одоо сургуульдаа очоод сайн суралцаж туслаж дэмжиж ирсэн хүмүүсийнхээ итгэлийг алдахгүй байх л үлдлээ. Бүгдэнд нь амжилт хүсье. Хүн зорьсон зорилгодоо үнэнч байж үргэлж түүндээ тэмүүлж амьдарвал биелэх болно.

 

students thumbs up

Н. Оюун-Эрдэнэ

USA

Намайг Намхайн Оюун-Эрдэнэ гэдэг би 2012 онд Work and Travel хөтөлбөрт хамрагдаж 3 сар Америкт ажиллаж амьдраад ирсэн. Би Энэ хугацаанд Амеркийн соёл ,хөгжил дэвшил, хүмүүсийн зан харьцаа илэн далангүй нийтлэг байдал надад маш их таалагадаж энэ гайхалтай оронд боловсрол эзэмших мөрөөдөл бий болгосон. Ингээд би мэдээллийн хэрэгслүүдийг ашиглан International Doorway and Athletic байгууллагийн албан ёсны төлөөлөгч монголд байдгийг олж мэдсэн. Ингээд би Говь боловсрол төв дээр очиж уулзаж мэдээлэл авсны үр дүнд зорилгодоо хүрсэн. Надад Говь боловёролынхон маань холбоотой байж маш олон туслалцаа шат дарааллан үзүүлсэн үүнд ямар бичиг баримт бүрдүүлэх ёстойг хэлж өгч, миний хүсэлт тавьсан сургуультай холбогдож зохих дарааллын дагуу материал бүрдүүлээд , элчингийн ярилцлаганд бэлдэх хичээлийг мэргэжлийн Америк багшаар заалгаж бэлдүүлсний үр дүнд 5 жил Амеркийн Нэгдсэн улсад суралцах визийг надад олгосон. Говь боловсрол төв миний ижил АНУ-д суралцах хүсэлтэй залууст чин сэтгэлээсээ найдвартай тусалдаг хамт олон шүү гэдгийг би та бүхэнд зөвлөх байна.

 

f2ce3531f748fe78bf001e26db28f5a1

А.Мөрөн

Тайланд

24-н настай залуу хөлбөмбөгийн тамирчин Алтанхуягын Мөрөн Монголын спортын түүхэнд шинэ хаалга нээлээ. Тэрээр 11-н сарын 10-нд Тайландын мэргэжлийн хөлбөмбөгийн баг болох Rangsit FC -д шалгуулахаар морьдох гэж байна. Мөрөн Монголын үндэсний шигшээ багт тоглодог ба одоогоор АНУ-д суралцдаг. Тэрээр үргэлж мэргэжлийн хөлбөмбөгийн багт тоглох боломжыг эрэл хийдэг байсан. Rangsit FC -н ерөнхий дасгалжуулагч Япон улсын иргэн Ёошиаки Маруяма хэлэхдээ ” Би Мөрөнгийн тоглолтын бичлэгийг үзсэн. Тэр сайн техник болон бөмбөг залах чадвартай байсан. Би түүнийг сайн тоглогч гэж бодож байна. Би түүний тоглолтыг хармаар байна. Хэрэв тэр сайн тоглож чадвал бид түүнтэй гэрээ байгуулах болно” хэмээжээ. Японы бизнесмэн, хүүхдийн хөлбөмбөгийн клубын ерөнхийлөгч Такаши Моримото нь Мөрөнг Тайланд руу явах боломжыг нээж өгсөн хүн юм. Такаши Моримото нь жилийн турш Мөрөнгийн тоглолтын бичлэгийг дэлхий даяархи хөлбөмбөгийн клубууд руу илгээсэн байна. Эцэст нь Rangsit FC хариу өгч Мөрөн Тайланд явахаар болсон байна. Такаши Моримото ” Тэр сайн авъяаслаг тоглогч тиймээс мэргэжлийн тоглогч болж чадна. Би түүнийг мөрөөдлөө биелүүлж чадна гэдэгт итгэлтэй байна. Моримото Такаши Японы бизнесмэнүүдээс Мөрөнгийн АНУ-гаас Тайланд явах онгоцны зардалыг нь гаргуулж өгөөгүй байсан бол өөрөө зардлаа гаргах байсан. Тиймээс Мөрөн Монголын компаниуд өөрийг нь ивээн тэтгэж мэргэжлийн хөлбөмбөгийн тоглогч болоход нь тус төхөм болоосой хэмээн хүсэж байна. Ямартаа ч Мөрөн энэ сарын 10- нд Тайданд улсад очиж 11-нээс гурван долоо хоногын шалгаруулалт нь эхэлнэ. Монголын ард түмэн Мөрөнгийн амжилтыг дэмжэхийг хүсье!

 

Students 07 1280x800

Туяа

АНУ

Сайн байна уу? Юуны өмнө Говь Боловсрол Төвийнхөндөө маш их талархаж явдагаа хэлэх гэсэн юм. Танай байгууллагад хандсандаа, мөн тэтгэлгээр АНУ-д сурсандаа маш их баярладаг шүү. Виз авчихаад ямар их баярлаж байваа тэр үеэ саначихлаа. Одоо манай дүү бас танайхаар бакалаврт тэтгэлэг аваад ирэх болсонд маш их баяртай байна. Дахин дахин баярлаж талархсанаа илэрхийлж байна. Олон залуусын ирээдүйг гэрэлтүүлж зааж зөвлөж,амьдралынх нь гарааг сайхнаар эхлүүлдэг тус төвийхөндөө ажлын амжилг хүсье! Хүндэтгэсэн, Мастерын оюутан Туяа

 

20160623122504

Г.Халиунаа

Мастер

Сайн байна уу,Сайн сууж байна уу Ажил төрөл, аж амьррал сайн уу? Би хичээлдээ яваад гайгүй болж л байна. Эндхийн сонин гэвэл Architecture-ын сургууль их гоё чөлөөтэй,Монголтой харьцуулшгүй юм аа. Бүх оюутнууд өөрсдийн гэсэн тогтмол ширээ сандалтай студитэй. Монгол шиг самбараа, новшоо чирээд яваад байхгүй их амар,тэгээд өөрийнхөө тэр буланг хүссэнээрээ эвтэйхэн тохижуулчихсан их гоё. Саяхан 7 хоногийн өмнө Seattle яваад ирсэн хичээлийн шугамаар аялал хийгээд. 4хөн хоногийн хугацаатай явсан болохоор бүгдийг үзэж амжих гээд их ядарсан. Хэхэ Саmpus-аас гадна байр хөлсөлж байгаа, 1 Америк roommate-тэй, энэ жил төгсөх бакалаврын оюутан. Transport гэвэл town-оо тойрдог хэд хэдэн bus байдаг, тэгээд bus-д суугаад хаяадаа дугуйгаар хичээлдээ явж байгаа. За надаар ийм л сонин байна даа Захирал болон Говь Боловсролынхондоо маш их баярласан шүү,зөндөө зүйл дээр тусалж дэмжиж байсанд. Та бүхнийг байхгүй байсан бол би яахаа мэдэхгүй л байж байгаа. Дахин баярлалаа. Хүндэтгэсэн, Магистрын оюутан Халиунаа.Г

 

Common questions / Түгээмэл асуултууд

Нийтлэг асуулт хариулт

Бид нийтлэг асуугддаг асуултуудыг хариултын хамт жагсааж бичлээ. Хэрвээ танд өөр асуулт байвал сайтын доор байгаа хаягуудаар бидэндтэй шууд харилцахын хүсье. Таны асуултад хариулахдаа бид баяртай байх болно.