Нийтлэг асуулт хариулт

Бид нийтлэг асуугддаг асуултуудыг хариултын хамт жагсааж бичлээ. Хэрвээ танд өөр асуулт байвал сайтын доор байгаа хаягуудаар бидэндтэй шууд харилцахын хүсье. Таны асуултад хариулахдаа бид баяртай байх болно.

  • АНУ-н аль мужийн, хэдэн их дээд сургуулиуд уг хөтөлбөрт оролцдог вэ? Би сургуулийн санал өөрөө өгч болох уу? +

    Манай төв байгууллага болох IDEA нь одоогийн байдлаар 33 мужийн 200-аад коллеж, их дээд сургуулиудтай хамтран ажиллаж байна. Дээрхи сургуулиудаас таны сонгосон мэргэжил дээр үндэслэн 7-10 сургуулийн санал болгоно. Тэхээр манай тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахын тулд та өөрөө сургуулий санал болгох боломжгүй зөвхөн сонголтоо хийнэ гэсэн үг. Гэсэн хэдий ч танийс бид мужийн санал хүлээн авч болно.
  • Дээрхи санал болгож буй сургуулиуд нь хэр нэр хүндтэй сургуулиуд вэ? +

    Бид олон улсын оюутнуудын дунд эрэлт ихтэй их дээд сургуулиудтай хамтран ажилладаг ба зөвхөн магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулиуд руу олон улсын оюутнуудыг илгээдэг. Их сургууль болон коллеж нь 1.000 – 20.000 оюутантай сургуулиуд байдаг бөгөөд үүнд нь томоохон улсын сургуулиуд болон хувийн сургуулиуд багтдаг.
  • Бүртгэлийн хугацаа хэзээ эхэлж, хэзээ дуусах вэ? Хичээл эхлэх болон өргөдөл авах эцсийн хугацаа? +

    Хаврын семестэр жил бүрийн 1-р сард эхэлдэг тул бүртгэл болон тэтгэлэг тараагдах хугацаа 10 сарын 25 гээд дуусдаг. Харин намрын семестэр жил бүрийн 8-р сарын сүүл эсвэл 9-р сарын эхээр эхэлдэг бөгөөд бүртгэл болон тэтгэлэг тараагдах хугацаа 5 сарын 25 гээд дуусна.
  • Семестрийн амралт хэзээ вэ? +

    Намрын хичээл 8 сарын сүүлчээс 12 сар хүртэл үргэлжилдэг. Харин хаврын хичээл 1 сарын эхнээс 5 сарын сүүлч хүртэл хичээллэнэ. Оюутан та 6 сараас 8 сарын сүүлч хүртэл амарна.
  • Миний англи хэлний түвшин тийм ч сайн биш. Гэхдээ би уг хөтөлбөрт оролцож болох уу? +

    Та зайлшгүй IBT TOEFL-н шалгалт өгсөн байх ёстой ба доод тал нь 61-ээс дээш оноотой байх ёстой. Хэрвээ уг оноонд хүрэхгүй бол англи хэлний бэлтгэлд АНУ-д дээрхи тэтгэлгээр төлбөрөө хямдруулан сурах болдог. Гэвч та аль болох монголд байхдаа англи хэлээ шамдан үзээрэй.
  • Ямар төрлийн виз АНУ-д сурахын тулд мэдүүлэх вэ? +

    АНУ-д суралцах хусэлтэй монголчууд F-1 цагаачлалын бус оюутны виз мэдүүлэх ёстой. Энэ төрлийн визийг магадлан итгэмжлэгдсэн их сургууль, коллеж, англи хэлний хөтөлбөрт суралцах хүсэлтэй виз мэдүүлэгчдэд олгодог. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг www.ustraveldocs.com хаягаар орж үзнэ үү.
  • Би АНУ-д ажиллаж болох уу? +

    Та цагаачлалын яамнаас зөвшөөрөгдсөн хуулийн дагуу сургууль дээрээ 7 хоногт 20 цагийн ажил хийх боломжтой ба семестерийн амралтуудаараа мэдлэг боловсролоо дээшлүүлэх сургалтад хамрагдахаас гадна хуулийн дагуу ажил хийх бүрэн боломжтой.Мөн магистарын зэргээ амжилттай хамгаалсан тохиолдолд мэргэжилээрээ 1,5 жил албан ёсоор ажиллаж амьдарч болно
  • Хэзээ би тэтгэлгээ хүлээн авч, хэд хоногийн дараа явах вэ? +

    Бид таны бүрэн материалыг хүлээн авснаас хойш 14 – 45 хоногийн дотор тэтгэлгийг өгөх болно. Аль нэг их сургуулийг нь та сонгоод урилга ирмэгц ЭСЯ-д виз мэдүүлэх ёстой. Визээ авсны дараа хичээл эхлэхээс өмнө 30 хоногийн өмнө АНУ-ийн хилээр гарч болно.
  • Тэтгэлэг олдохгүй байна гэж байх уу? +

    Бид тэтгэлэг олгодог байгууллага учир тантай гэрээ хийсэн л бол та тэтгэлгээ авлаа гэсэн үг. Чухам аль сургууль хэдэн хувь гэдгийг заасан хугацааны дараа тодорхой мэдэх боломжтой.
  • 1