CEO мэндчилгээ

Манай цахим хуудсаар зочилж буй эрхэм танд энэ өдрийн мэндийг хүргье.

Говь Боловсрол Төв нь анх 2002 онд байгуулагдаж түүнээс хойш 14 жил тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна. Манай төв нь 2003 онд Лондонд төвтэй олон улсын боловсролын байгууллагын гишүүнээр элссэн. Энэ байгууллага нь их дээд сургуулиудын боловсролын системийн тогтолцоо,шинэчлэлийн тухай нүүр тулсан уулзалтыг сар бүр дэлхийн 10 улсад зохион байгуулдаг. Энэхүү уулзалтанд оролцож байнга шинэ мэдээ мэдээлэл авч байгууллагынхаа үйл ажиллагааг шинэчилж байх нь бидний үүрэг юм. Мөн түүнчлэн QISAN, NAFSA болон ALPHE зэрэг олон улсын боловсролын томоохон байгууллагуудын гишүүнээр удаа дараа элссэн.

Орчин цагт гадаадын өндөр хөгжилтэй орнуудын их дээд сургуулиудад сурах хүсэлтэй хүмүүс их болжээ. Иймээс бид Монголынхоо ирээдүй болсон залуу үеийг гадны их сургуулиудад хүссэн мэргэжлээрээ сурч, чанартай боловсрол эзэмшин чадварлаг мэргэжилтэн болоход нь хувь нэмэр оруулж байгаадаа баяртай байдаг. Манай төрийн бус байгууллага нь бакалаврын чиглэлээр 120 гаруй, магистрын чиглэлээр 35-н төрлийн мэргэжлээс сонгон тэтгэлэх авах боломжийг хангадаг. Үүнээс гадна урт болон богино хугацааны хэлний сургалтууд, дадлагажих курсуудэд хамруулдаг. Өнгөрсөн хугацаанд бид нийт 550 гаруй оюутнуудыг гадаадын их дээд сургуулиудад тэтгэлэгээр суралцуулсан.

Цаашид ч манай байгууллага үйл ажиллагаагаа өргөжүүлж,илүү олон орны их дээд сургуулиудад Монголын оюутан залуусыг тэтгэлэгт хамруулахын төлөө хичээж ажиллах болно. Манай Говь Боловсрол Төв нь залуучуудад дэмжлэг үзүүлж, та бүхэнтэй хамтран ажиллахдаа таатай байх болно.

Хүндэтгэсэн, Захирал Х.Юмчмаа

Нэг хүн мөрөөдвөл хүсэл боловч, мянган хүн мөрөөдвөл бодит болно