Бидний түншүүд

World's top organizations:

QISAN

 

Олон улсын Боловсролын Чанарын Стандартын Сүлжээ нь боловсролын байгууллагууд, агентуудын аль алинд нь үйлчилдэг бөгөөд олон улсын оюутнуудын өргөн хүрээг хамран ажиллах практикийн өндөр стандартыг тогтоохын төлөө ажиллаж байна. Кисан нь 2007 онд байгуулагдсан ба оюутан сурагчдыг хамгаалах, байгууллагуудад байнгын дэмжлэг үзүүлж баталгаа өгөх зорилготойгоор байгууллагдсан.

ICEF

 

ICEF олон улсын байгууллагын үндэс суурийг 1960аад оны үед хэл шинжээч, сурган хүмүүжүүлэгч Карл Бадде нь тавьж ойрхи дорнодод хэлний сүлжээ сургуулийг байгуулжээ. 1990-ээд оны үед Бадде-н гэр бүл хурал чуулган, үзэсгэлэн яармагны зах зээлд нэвтэржээ. Тэд 1991 оноон ICEF буюу Олон улсын Боловсрол, Үзэсгэлэн Яармагны Зөвлөх-н цуврал хурал зөвөлгөөнийг зохион байгуулж одоогоор 140 гаруй орны 10-аад мянган боловсролын байгууллага,агентуудийг хамруулж чаджээ. Маркус Бадде нь Цахиурт хөндийн түргэн технологийн салбарт 1990-ээд оны үед ажиллаж олж авсан үзэл бодол, туршлагаа ашиглан, 2004 онд ICEF-н манлайлагч болсон.

ALPHE

 

Та гадаад хэлний сургууль, дээд сургууль, коллеж, эсвэл сургуульд суралцах талаар оюутнуудад зөвлөгөө өгөх хэл, аялал жуулчлалын төлөөлөгч, боловсролын зөвлөх, эсвэл оюутаны зөвлөл байж болно. Манай хуралд оролцсоноор агент бүрийн төлөөлөгчид 2 өдрийн буудал болон хуралд оролцохдоо ямар ч төлбөр төлөхгүй. Алфе нь дэлхий өнцөг булан бүрээс их сургууль, коллеж, дунд сургуулиуд болон хэлний сургуулиудыг урьдаг.Алфе нь 1998 онд байгуулагдсан ба түүнээс хойш өндөр ур чадвараараа нэр хүндтэй болсон. Манай хуралд оролцсоноор өрсөлдөгчөөсөө нэг алхамаар түрүүлж салбартаа тэргүүлэх мэргэжилтнүүдтэй уулзах болно.

NAFSA

 

НАФСА нь 1948 онд байгуулагдсан ба дэлхийн 2-р дайны дараа АНУ-д суралцахаар ирсэн 25,000 гаруй оюутнуудыг дэмжих,тэдэнд зөвөлгөө өгөх болон АНУ-н их дээд сургууль,коллежуудын албан хаагчдын мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх зорилготойгоор “Үндэсний Гадаад Оюутнуудын Зөвлөлийн Ассоциаци” нэртэйгээр байгуулагджээ. НАФСА нь эрдэм шинжилгээний байгууллага, засгийн газрын агентлагууд болон хувийн байгууллагуудад олон улсын оюутнуудын хэрэгцээг хангахын тулд тусгай мэдлэг,ур чадвар шаардлагатай гэдгийг мэдэж байлаа.

Хамтын ажиллагаа нь бидний итгэлцэл. Итгэлтэй байж амжилтанд хүрнэ